ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Гөүсмарт ТМ” ХХК-ийн бүтээгдэхүүн болох  DYNAMIC системийн хувь хэрэглэгчид зориулсан хувилбар (цаашид “систем” гэх) ба түүний үйлчилгээтэй холбоотой талуудын эрх, үүрэг, оролцоо харилцааг зохицуулахад оршино.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцогдоно.

НЭГ. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

Үг, хэллэг

Тайлбар

DYNAMIC систем

“Гөүсмарт ТМ“  ХХК-ийн бүтээгдэхүүн болох DYNAMIC систем

Үйлчилгээ

DYNAMIC систем ашиглах үйлчилгээ

Үйлчилгээ үзүүлэгч

DYNAMIC системийг хариуцан, үйлчилгээ үзүүлж буй “Гөүсмарт ТМ”  ХХК

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг

Хэрэглэгч

DYNAMIC системийг ашиглаж буй хувь хүн эсвэл хуулийн этгээдийг төлөөлөгч хүн

Хэрэглэгчийн мэдээлэл

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон хэрэглэгчийн оруулсан бүртгэлийн мэдээлэл

Үйлчилгээний хугацаа

Хувь хэрэглэгчид зориулсан хувилбарийн  үйлчилгээний хугацаа нь хэрэглэгч өөрийн хүсэлтээр үйлчилгээг зогсоох хүртэл үргэлжилнэ.

Талууд

Үйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгч

       ХОЁР. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

2.1. Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас DYNAMIC системийн аюулгүй, найдвартай байдлыг ханган Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах Үйлчилгээ үзүүлэгчийн, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан өөрийн бизнесийн борлуулалтын үйл ажиллагааны процесс-г хялбарчлах, хөтлөх, боловсруулах харилцааг зохицуулна.

2.2. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, DYNAMIC системийг хэрэглэхийн тулд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

2.3. Үйлчилгээний нөхцөлд Хэрэглэгчийн мэдээллийг нууцлах, хамгаалахтaй холбоотой  Үйлчилгээний төлбөр, Үйлчилгээний хугацаа сунгахтай холбоотой “ Төлбөрийн нөхцөл ” баримт бичгийг хавсаргасан. Эдгээр баримтууд нь Үйлчилгээний нөхцлийн бүрэлдэхүүн хэсэг тул Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн нь эдгээр баримт бичгүүдтэй танилцсанд тооцогдоно.

2.4. DYNAMIC систем нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулиар хамгаалагдана.

2.5. DYNAMIC систем болон Үйлчилгээтэй холбоотой вэб сайт, түүний мэдээлэл, баримт бичиг нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм.

2.6. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай”,”Хувь хүний нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөнө.

3.2. Өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг алдалгүй, найдвартай хадгална.

3.3. Өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ өөрчлөх, шинэчлэх

3.4. Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн DYNAMIC системд хууль бусаар халдах, Үйлчилгээнд эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх

3.5. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргах эрхтэй.

ДӨРӨВ. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1. Үйлчилгээ үзүүлэгч нь DYNAMIC системын аюулгүй найдвартай байдал, Хэрэглэгчийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах

4.2. Үйлчилгээ үзүүлэгч нь ажлын цаг болох 07.00-23.00 цагийн хооронд (Даваа-Бямба гаригт) үйлчилгээний нөхцлийн дагуу Үйлчилгээг Хэрэглэгчдэд хүргэх

4.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээлэлд шууд хандалт хийхгүй бөгөөд Хэрэглэгчийн зөвшөөрсөн зөвшөөрлийн дагуу Хэрэглэгчийн мэдээлэлд хандаж тусламж, зөвлөгөө өгөх

4.4. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн байгаа байрлалд биеэчлэн очиж тусламж, дэмжлэг үзүүлэхгүй

4.5. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй.

4.6. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн и-мэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэх үүрэг хүлээнэ.

ТАВ. ХАРИУЦЛАГА

5.1. Хэрэглэгч нь бусдыг төлөөлж эсвэл бусдад Үйлчилгээ хүргэх зорилгоор Үйлчилгээг ашиглах бол тухайн Хувь хүн, Хуулийн этгээдийн өмнөөс Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр төлөөлж буй этгээдийн өмнөөс хариуцлага хүлээх

5.2. Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг алдагдсан тохиолдлоос үүдэх хохирол, аливаа асуудлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй

5.3. Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Хэрэглэгч өөрөө хариуцах

5.4. Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлээ өөрөө хүлээх хариуцлага хүлээнэ.

5.5. Програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд Талууд хамтран ажиллана.

5.6. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.

ЗУРГАА. ТӨЛБӨР, ТООЦОО

6.1. Үнэгүй хувилбар нь зарим боломжуудаар хязгаарлагдан хэрэглэгч үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой

6.2. Үйлчилгээгээ Байгууллагын багцруу шилжүүлэх бол хоёр тал харилцан гэрээ байгуулна

ДОЛОО. АСУУДАЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

7.1. Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой гарын авлагыг http://office.gosmart.mn/help линкийн дагуу  авах боломжтой.

7.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг DYNAMIC@gosmart.mn и-мэйл хаяг болон 88060471 утсаар (ажлын өдрүүдэд 07:00 - 23:00 цагийн хооронд) хүлээн авч шийдвэрлэнэ.

7.3. Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

7.4. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлана.

7.5. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг Талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.